Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
5 сарын 7. 20:200

Саяхан Японы харилцаа холбооны салбарыг тэргүүлэгч компаниуд болох DOCOMO, NTT корпорац, NEC корпорац, Fujitsu зэрэг компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээснээ мэдэгджээ.

Энэхүү пропотип төхөөрөмж нь 5G сүлжээний дараагийн эрин үеийг бидэнд ойртуулж буй бөгөөд хэвлэлийнхний мэдээлж байгаагаар эл төхөөрөмж нь нэг секундэд 100 гигабайт өгөгдлийг дамжуулах, нийт 300 гаруй футийн зайг хамрах хүчин чадалтай гэнэ. Эл үзүүлэлтийг өнөөгийн 5G сүлжээний хурдтай харьцуулбал даруй 20 дахин хурдтай ажээ.

Консорциумын хувьд төхөөрөмжийнхөө туршилтыг өнгөрөгч сарын 11-ий өдөр хийсэн бөгөөд туршилт амжилттай болсон байна.

Гэвч хэвлэлийнхний анхааруулж байгаагаар туршилт амжилттай болсон гээд 6G сүлжээг ойрын хугацаанд хэрэглээнд нэвтэрнэ гэж найдах хэрэггүй гэсэн юм. Учир нь туршилт ердөө ганц төхөөрөмж дээр л хийгдсэн бөгөөд 5G сүлжээ л гэхэд онолын хувьд нэг секундэд 10 гигабайт өгөгдөл дамжуулах хүчин чадалтай ч бодит амьдрал дээр дунджаар 200 мегабайт өгөгдөл л дамжуулж байгаа ажээ.


Эх сурвалж: GizMochina

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
1
3
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21