Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
5 сарын 7. 12:050

Израилын Батлан хамгаалах хүчин олон зуун мянган энгийн иргэн орогнож буй өмнөд нутгийн Рафах хотод даваа гаргаас цохилт өгч эхэлжээ.

“Газын зурваст барьцаалагдаад байгаа хүмүүсийг суллах болон бусад зорилгыг хэрэгжүүлэх үүднээс ХАМАС бүлэглэлд цэргийн шахалт үзүүлэхийн тулд Рафахт ажиллагааг үргэлжлүүлэхийг Онц байдлын засгийн газар санал нэгтэй шийдлээ” гэж Израилын Ерөнхий сайдын албанаас даваа гарагт хийсэн мэдэгдэлд дурдсан байна.

Газын зурвас дахь дайныг зогсоохын тулд Катар-Египетийн дэвшүүлсэн гал зогсоох саналыг ХАМАС зөвшөөрснөө мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа цохилт өгч эхэлжээ.

“ХАМАС-ын санал нь Израилын шаардлагуудаас хол зөрүүтэй байгаа хэдий ч Израилын тал өөрсдийн хүлээн зөвшөөрөхүйц нөхцөлүүд бүхий тохиролцоонд хүрэхийн тулд төлөөлөгчдөө илгээнэ” гэж Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийн гол гарц болох Рафах руу довтлохгүй байхын АНУ удаа дараа анхааруулсаар ирсэн юм.

“Бид Батлан хамгаалах хүчний үйл ажиллагааны талаар ярьж чадахгүй, цаашид ч ярихгүй. Гэхдээ бид гэм зэмгүй нэг сая гаруй хүнийг улам их эрсдэлд оруулж болзошгүй Рафах дахь ажиллагааны талаар өөрсдийн үзэл бодлоо тодорхой илэрхийлсээр ирсэн” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Ерөнхийлөгч Жо Байден даваа гаргийн өглөө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хагас цагийн турш утсаар ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Израил руу зэвсэг, тэр дундаа 2000 фунтын тэсрэх бөмбөг нийлүүлэхийг түр зогсоосон гэж засаг захиргааны хоёр өндөр албан тушаалтан NBC News телевизэд мэдээлжээ. Цагаан ордон мөн Катар-Египетийн зуучилж буй гал зогсоох саналыг хянан хэлэлцэж байгаа бөгөөд уг төлөвлөгөөний талаарх байр сууриа хараахан илэрхийлээгүй байна.

Уг саналд барьцаалагдсан израил иргэн бүрийг 33 палестин хоригдлоор солилцох, Газад явуулж буй Израилын цэргийн ажиллагааг бүрмөсөн зогсоох зэргийг тусгасан тухай NBC News мэдээлжээ.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21