OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
5 сарын 7. 8:560

 

ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн хоёр ч удирдах түвшний албан тушаалтан саяхан огцорсон тухай орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлэв.

Тодруулбал мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр төрөлжсөн The Information агентлагийн мэдээлснээр OpenAI-ийн удирдлагууд болох Дайан Юн (39), Крис Кларк (41) нар өнгөрсөн долоо хоногийн эхээр компаниа орхисон тухай онцолжээ.

Удирдах түвшний албан тушаалтнууд нэгэн зэрэг ийнхүү огцорсон явдал нь тун ховор үзэгдэл билээ.

Тус мэдээнд дурдсанаар тэдний огцорсон явдал нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх захирал Сэм Альтманыг захирлуудын зөвлөлөөс огцруулснаас хойших OpenAI компанийн удирдлагад гарсан хамгийн том өөрчлөлт гэжээ.

Дайан Юн нь тус компанийн хүний нөөц хариуцсан захирал байсан бол Крис Кларк нь ашгийн бус, стратегийн санаачлага хариуцсан зарирлаар тус тус ажиллаж байв.

Тэдний огцрох болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэд Open AI компанийг олон нийтэд танигдахаас ч өмнө компанийн баг хамт олонтой нэгдэж байсан гэдэг утгаараа хамгийн олон жил ажиллаж буй гишүүдийн нэг байсан юм.

Тодруулбал Дайан Юн 2018 оны гуравдугаар сард OpenAI компанид Үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажлын гараагаа эхэлж байсан бол удалгүй Хүний нөөцийн менежер болж байв. Харин 2021 оны тавдугаар сараас Хүний нөөц хариуцсан захирал болон дэвшжээ.

OpenAI өнгөрсөн оны зургадугаар сард Английн Лондон хотод гадны орнууд дахь анхны оффисоо байгуулахаар шийдэхдээ "Энэ бол дөнгөж эхний алхам. Бид цаашид гадны олон улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн хэлж байсан билээ.

Харин Крис Кларкын хувьд Дайан Юныг ч нэгдэхээс өмнө буюу 2016 онд OpenAI-д Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилд орж байсан ба удалгүй ашгийн бус стратегийн санаачилга хариуцсан захирлаар томилогдож, томоохон стратегийн төслүүдийг удирдаж байсан юм.

Тэрээр 2012 онд буюу 29 насандаа Цахиурын хөндий байрладаг Маунтин Вью хотын зөвлөлийн хамгийн залуу гишүүнээр сонгогдож, 2013-2014 онд Маунтин Вью хотын хамгийн залуу захирагч болж байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх захирал Альтман огцорсны дараа компанидаа эргэж ирэх үед Крис Кларк өөрийн Х платформдоо “OpenAI-д 8 жил ажиллах хугацаанд үүнээс илүү бахархам үйл явдал тохиож байсангүй. Манай баг энэ сорилтыг даван туулж, нэгдмэл байж, урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болж чадлаа" хэмээн бичиж байв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21