Боинг компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгөөр зорчихоос татгалзах хүмүүсийн тоо ихэсжээ
3 сарын 25. 16:570

Он гарснаас хойш Боинг компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгүүдийг тойрох асуудал мундахгүй их болсон билээ. Хамгийн ойрын том үйл явдал л гэхэд тухайн компанид тулгараад буй асуудлын тухай шүгэл үлээж асан эр амиа хорлосон байдалтай олдож, амьд ахуй цагтаа гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд ихээхэн зовниж буй тухайгаа хуваалцсан баримт олон нийтэд ил болсон.

Тэгвэл ар араасаа цуврах сөрөг мэдээ мэдээллүүдээс үүдэн тус компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгөөр зорчихоос татгалзах хүмүүсийн тоо олширчээ.

Саяхан Fox Business сувгаас мэдээлсэн мэдээнээс үзэхэд нэгэн зорчигчийн хуваалцсанаар, тэр агаарын хөлгөөр зорчихоос бүрэн татгалзах болсон гэсэн бол өөр нэг зорчигчийн хувьд нисэхээсээ өмнө заавал агаарын хөлгийн загварыг харж, Боинг компанийн агаарын хөлөг байх аваас Эйрбус болгон сольж, нислэгээ дахин төлөвлөж буй гэсэн байна.

Харин Адриан Рохас гэх зорчигчийн хувьд сүүлийн үед цацагдаад буй мэдээллээс болоод нисэхээс айх айдастай болсон бөгөөд сэтгэл засалчид хандах хүртэл ноцтой байдалд хүрчээ. Улмаар тэр агаарын хөлгөөр зорчих болбоос сэтгэл зовнилын эсрэг эм хэрэглэх болсон ба Боинг Макс загварын агаарын хөлгөөр зорчихоос бүрэн татгалзсан байна.

Тийнхүү судалгаанаас үзвэл нэгдүгээр сараас хойш зорчигчид зорчих гэж буй агаарын хөлгөө шалгах хайлтын давтамж даруй 15 дахин өсжээ.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21