Луфтханза Групп энэ онд нийт 13 мянган хүнийг шинээр ажилд авна
1 сарын 17. 16:190

2024 он гарч, албан байгууллагууд жилийн тайлан, төлөвлөгөөгөө эцэслэж байгаа энэ цаг үед ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Луфтханза Групп компани энэ онд нийт хэчнээн ажилтнаар бүл нэмэхээр төлөвлөж буйгаа зарлажээ.

Төлөвлөгөө ёсоор тэд дор хаяж 13 мянган хүнийг шинээр ажилд авах бөгөөд тэдний дийлэнх нь агаарын хөлгийн бүхээг, мэдээлэл технологийн салбар хийгээд техникийн үйлчилгээ үзүүлэгч салбаруудад ажиллах гэнэ. Мөн тэдний зарласнаар шинэ ажилтнуудын зарим нь Франкфурт болон Мюнхен хотууд дахь нисэх буудалд газрын үйлчилгээ, маркетинг хариуцна гэсэн юм.

Lufthansa searching for 13,000 new recruits to join in 2024

Луфтханза Групп компанийн хувьд өнгөрөгч онд мөн адил 13 мянган хүнийг шинээр ажилд авсан билээ.

Өдгөө тус групп нь олон улсад нийт 95,000 хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хэрэв та тус компанид ажил горилохоор сонирхож байвал www.lufthansagroup.careers. хуудаст зочлоорой!


Эх сурвалж: Lufthansa Group

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14