Теsla компани автомат жолоодлогын системийн доголдлын улмаас 2 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ
2023, 12 сарын 14. 1:300

Bloomberg News агентлагийн мэдээлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компани автомат жолоодлогын системийн доголдлын улмаас 2 сая автомашинаа эргүүлэн татахаар шийдсэн тухай онцлов.

Ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргасан явдал нь АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны шалгалтын үр дүнгийн дагуу хийгдэж буй бөгөөд 2012 оны 10-р сараас саяхныг хүртэл үйлдвэрлэсэн Tesla-гийн АНУ-д борлуулагдсан бараг бүх машиныг хамарч байгаа аж.

АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны зүгээс автомат жолоодлогын функцийг асаасан Тесла автомашинууд яаралтай тусламжийн машинтай мөргөлдөх зэргээр хэд хэдэн асуудал гаргаснаар хоёр жилийн өмнөөс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд жолооч нарт сэрэмжлүүлэх төхөөрөмж хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан билээ.

Энэ нь он гарсаар тус компанийн хувьд автомат жолоодлогын системтэй холбоотойгоор хоёр дахь удаагаа автомашинаа эргүүлэн татаж буй явдал юм. Тодруулбал өнгөрөгч хоёрдугаар сард 360 мянган автомашиныг жолоочийн туслах функц болох автомат жолоодлогын системийн доголдлын улмаас эргүүлэн татсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21