Шеврон компани Австрали дахь хийн ордын үйлдвэрчний эвлэлтэй тохиролцоонд хүрч чадахгүй байна
2023, 9 сарын 13. 8:120

Австрали дахь шингэрүүлсэн байгалийн хийн томоохон үйлдвэрүүд хэсэгчилсэн ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл ажилчид болон удирдлагуудын зүгээс ажил хаялтыг зогсоох талаар ярилцаж байгаа ч хараахан тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байна. Үүний улмаас компани үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг зогсоохын тулд Австралийн Шударга ажлын комиссоос хөндлөнгөөс оролцох хүсэлт гаргахаар шийджээ.

Австралиан зэрэг тус улсын өдөр тутмын сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, Америкийн газрын тосны салбарын “акулууд”-ын нэг Шеврон компанийн эзэмшлийн Баруун Австрали дахь Уитстоун болон Горгон хийн ордын ажилчид энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн ажил хаялт зарласан болохыг онцлов.

Тэд энэ долоо хоногоос эхлэн өдөрт дунджаар 10 цаг ажиллахаа больж, энэ сарын 14-ний дотор цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийн тохиролцоонд хүрч чадахгүй бол дараагийн хоёр долоо хоногийн дотор бүх нийтийн ажил хаялт зарлахаар төлөвлөжээ.

Шеврон компанийн удирдлагууд түр ажилчдыг ажиллуулах замаар үйлдвэрлэл тасалдахаас урьдчилан сэргийлэхийг хичээж байгаа аж.

Хоёр талын хэлэлцээр үргэлжилж байгаа ч санал зөрөлдөөн одоог хэр нь шийдэгдэхгүй байна.

Үүний зэрэгцээ тус компани ажил хаялтыг зогсоохын тулд Шударга ажлын комиссоос хөндлөнгөөс оролцох хүсэлт гаргахаар шийджээ. Хэрэв Шударга ажлын комиссоос “тохиролцох боломжгүй” гэх дүгнэлтийг гаргасан тохиолдолд үйлдвэрчний эвлэл ажил хаялтаа зогсоож, хоёр тал тус комиссын зуучлалын төлөвлөгөөг дагаж мөрдөх шаардлага тулгарах аж.

Компанийн зүгээс хэлж буйгаар “Бид хэлэлцээ хийхдээ маш өгөөмөр саналыг тавьсаар байгаа. Гэхдээ үйлдвэрчний эвлэл зах зээлээс тасарсан, өндөр нөхцөлийг шаардаж байна” хэмээн онцлов.

Уг хоёр хийн ордууд нь дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 5-7 хувийг дангаар бүрдүүлдэг байна.

Ажил хаялт эхэлснээс хойш Европын зах зээлд байгалийн хийн үнэ 13 хувиар өссөн бөгөөд Австралид ч цахилгааны үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14