Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ ажилд авна

Эмнэлзүйн лавлагаа лабораторид ажиллах лабораторийн техникч ажилд авна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ. 

УГААГЧ ажилд авна

Эмнэлгийн ариутгал угаалгын нэгжид харьяалагдан мэс заслын даавуу, халад, ажлын хувцас, эрчимт эмчилгээний тасгийн цагаан хэрэгслийг угаах, ариутгах, индүүдэх, мэс заслын тасгуудад тараах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Эмнэлгийн мэдээллийн систем, сервер, сүлжээнд учирч болзошгүй эмзэг байдал болон аюул заналыг тодорхойлох, тохиргоо хийх; Үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах болон хяналт тавих; Кибер аюулгүй байдлын дүн шинжилгээ, шалгалтыг давтамжтай зохион байгуулах, урьдчилан сэргийлэх; Эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудад мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, мэдээллийг тогтмол явуулах; Кибер зөрчлийг хянах, хариу арга хэмжээ авах;

Хөдөлмөр засалч ажилд авна

Сэргээн засах төвд харьяалагдан амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тасаг нэгжид эмчлүүлж буй үйлчлүүлэгчид хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг үзүүлж ажиллана.

Халаалт агаар сэлгэлтийн инженер ажилд авна

- Албан тушаалын тодорхойлолтын дагуу заагдсан чиг үүргийг гүйцэтгэх, - Эмнэлгийн дулаан хангамж, агаар сэлгэлтийг хариуцан ажиллах,  өдөр тутамд хяналт тавих - Шаардлагатай засвар үйлчилгээг хийх  - техникч, засварчдыг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах

ЦАХИМ БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН /түр ажлын байранд/

Эмнэлгийн цахим бүртгэлийн програмд үйлчлүүлэгчийн мэдээллийг үнэн зөв бүртгэн, амбулаторийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох, захиалгат утсаар үзлэг цагийн захиалга авч, үйлчлүүлэгчтэй харилцаж ажиллана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.