Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их говь энержи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тэсэлгээний туслах

Тэсэлгээний материалыг зөөх, Тэсэлгээ хийхэд бэлдэхээс дуусах хүртэл туслах

ШИГШҮҮРИЙН ОПЕРАТОР

  Конвейр, шигшүүр, туузан дамжуургын ажиллагааны мэдлэгтэй байх; Шигшүүрийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллах; Төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэх; ХАБЭАБО-ны шаардлага стандарт, технологийн горимыг мөрдөж ажиллах

Тооцооны нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж шинжлэн удирлагыг санхүүгийн мэдээллээр хангах, анхан шатны баримт бүрдүүлэх, харилцагчийн өглөг авлагын тооцоог үнэн зөв хөтлөх, тулгах, хяналт тавих; Шууд удирдлагад байгаа ажилтнуудыг удирдлагаар хангаж, санхүүгийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

АХЛАХ ХУУЛЬЧ

Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, хэлцэл, дүрэм, журам заавар, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх, компаниас иргэд, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төслийг батлуулах, Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварт дүгнэлт гаргах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах, Төрийн болон төрийн бус байгууллагад итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх.

Уул ашиглалтын хэлтсийн дарга

Уул ашиглалтын хэсгийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд батлагдсан төлөвлөгөөний дагуу хүдэр олборлолт, хөрс хуулалтын ажлыг цаг тухайд оновчтой зохион байгуулах, хэлтсийн хэмжээнд ашиглаглаж буй нийт машин механизмуудын бүрэн бүтэн байдлыг хангаж, оношлогоо, засвар үйлчилгээг цаг хугацаа алдалгүй хийлгэх ажлыг зохион байгуулах, сул зогсолтыг багасгаж, ажилтнуудын ажиллах, амрах цагийг зөв оновчтой зохицуулах,  эдгээр ажлуудтай холбоотой хэлтсийн өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах, зохион байгуулах.

НҮҮРСНИЙ МАСТЕР

Нүүрс олборлох бүх ажил дээр хяналт тавьж нүүрсний чанар үзүүлэлт дээр анхаарах. Нүүрс олборлолтын ажилыг төлөвлөгөөний дагуу бохирдол хаягдалгүй ялган олборлох.  Ээлж удирдан зохин байгуулах.

УУЛЫН МАСТЕР

Уулын инженерээс өгсөн чиг үүргийн дагуу, хариуцсан хэсгийн уулын аюулгүй байдал, төлөвлөгөө гүйцэтгэлийг хариуцна. Уулын ажлын зураг, төлөвлөгөөг боловсруулж, ажлын гүйцэтгэлийг тайлагнах Уул ашиглалтын нөхцөл, технологийн шаардлагыг хангуулахад санал санаачилгатай ажиллах. Ажлын байрны бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Уурхайн  төлөвлөгөө, зураг төсөл, тайлан бусад холбогдох төсөл төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт болон уурхайн технологитой холбоотой тооцоо судалгаа төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх зохион байгуулах.  Тоон мэдээлэл боловсруулах, тайлан гаргах. Төслийн төлөвлөлт боловсруулах, төслийн багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

АХЛАХ ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Уурхайн  төлөвлөгөө, зураг төсөл, тайлан бусад холбогдох төсөл төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт болон уурхайн технологитой холбоотой тооцоо судалгаа төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх зохион байгуулах. Тоон мэдээлэл боловсруулах, тайлан гаргах. Төслийн төлөвлөлт боловсруулах, төслийн багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

IT ИНЖЕНЕР/УУРХАЙД/

Мэдэээлэл технологийн дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангах, илрүүлсэн доголдлыг засварлах. мэдээлэл технологийн тусламжийг үйлчилгээний зааврын дагуу хэрэглэгчдэд үзүүлэх. мэдээлэл технологийн дэд бүтцийн урсгал засвар хийх ажлын тоо хэмжээ, холбогдох зардлыг төлөвлөж гүйцэтгэх. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг дижитал шийдэл, платформуудыг төгөлдөржүүлэх.

УУРХАЙН ЭМЧ

Дорноговь аймгийн Мандах сум дахь уурхайд 14/14 ростерын хувиарийн дагуу ажиллана. Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, Яаралтай тусламж, гэмтлийн үеийн эмчилгээ оношилгоог түргэн шуурхай үзүүлэх, Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд. 

НҮҮРСНИЙ ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧ

Нүүрсний талбай дээр бууж байгаа нүүрсийг чанарын дагуу овоолог тус бүрээр нь буулгуулах. Мөн ачилтын нүүрсний овоолгыг захиалгын дагуу ачуулах - Нүүрсний талбайд ачилт болон буулгалт хийж байгаа техникийг зохион байгуулах. Нүүрсний талбайн овоолог дээр буруу буулгаж нүүрсний чанар унах тал дээр анхаарах.

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /УУЛ АШИГЛАЛТ, ТЭСЭЛГЭЭ/

Уул техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт, дунд, богино хугацааны ажлыг төлөвлөх, төлөвлөгөөг боловсруулах. Уулын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах.  Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН / НЯОХ, ЭБХ /

Дүрэм журмын дагуу нүүрс ялган олборлолт явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Тээврийн үйл ажиллагаа холбогдох дүрэм журам, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Хариуцсан хэсгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, Ажлын байрны тодорхололтод заасан бусад чиг үүрэг,

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Техник, Баталгаат засвар/

Техникийн төлөвлөлт, засварын ажлын норм стандартыг үндэслэн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Техникийн мото цаг, ашиглалт, засвар үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сантай танилцаж, дүгнэлт хийх. Техникийн эвдрэлийн шалтгаан нөхцлийг норм, стандарт, бодит нөхцөл байдлыг харгалзан тогтоож, санал боловсруулах. Тухайн техникийн засварын ажлыг хянаж, солих болсон сэлбэгийн талаар дүгнэлт гаргаж, санал боловсруулах. Хэлтсийн үйл ажиллагааг сайжруулж, үр дүнтэй ажиллах талаар санал санаачилга гаргаж танилцуулах.

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Кемп аж ахуй,Хангамж/

Кемпд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгийн бүртгэлд хяналт тавих. Хадгалалт хамаалалтанд хяналт тавих.  Кемпийн мөнгөн хөрөнгө болон бараа материалын орлого зарлагын гүйлгээнд хяналт тавих.  Ажлын байрны бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА - УУРХАЙ

Уурхайн бүсийн хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулж ажиллах; ДХШХ–ийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох стандарт шаардлага, ажлын горимд нийцүүлэн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, ДХШХ-ийн багийг мэргэжлийн түвшинд удирдах, чиглүүлэх, өдөр тутмын шийдвэрийг мэргэжлийн түвшинд гаргах, ДХШХ-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах, манлайлан ажиллах, дээд удирдлагыг дэмжин ажиллах Хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хянан нийцүүлэх Ажилтнуудын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх Бусад чиг үүргүүд

НЯГТЛАН БОДОГЧ /УУРХАЙД/

Өдөр тутмын ажил гүйлгээг цаг тухай бүр татвар болон бусад хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэгүүд.

ӨРМИЙН МЕХАНИК-Epiroc,Atlas,Copco

1-р түвшний механик Уурхайн өрмийн техникүүдийн задаргаа, угсаргаа, засвар үйлчилгээ хийх 

ӨРМИЙН ОПЕРАТОР /Atlas,Copco,Epiroc/

-Уурхайн бүсэд өрөмдлөгийн талбайд хийх ажлыг ээлжийн мастерийн нарядын дагуу батлагдсан өрөмдлөгийн ажлын даалгавраар чанартай, бүтээлтэй хийж гүйцэтгэх -Өрмийн машины тойрох үзлэгийг ажлаа эхлэхийн өмнө заавал хийж, тойрох үзлэгийн хуудас, өрөмдлөгийн өдөр тутмын тайланг бүрэн гүйцэт бөглөн ээлж тутам хураалгах, шаардлагатай тохиолдолд мастертаа мэдэгдэх -Өөрийн хариуцсан техниктээ графикийн дагуу техникийн үйлчилгээг механик,засварчидтай хамтран богино хугацаанд чанартай сайн хийх -Уурхайн аюулгүй ажиллагааг ханган ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Central tower оффис 12 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.